Сэлэнгэ аймаг нийслэл хоттой хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн таван аймаг хамтарч хөгжих гарцаа тодорхойлж, онцлог давуу талаа түшиглэн нийслэл хоттой хамтарч ажиллахаар болжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар төвийн бүсийн таван аймаг нийслэлтэй хамтарч хөгжих гарцыг тодорхойлох “Алтан гурвалжин-хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг нийслэл Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ аймгийг төлөөлж, тус аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Нарантуяа оролцож байгаа юм. Тэрээр өөрийн аймгийн байр сууриа илэрхийлж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн энэхүү ажлын хэсэгт аймгаа төлөөлж, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө. Сувдаа хамтран ажиллахаар болсон байна.
Эл үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын тамгын газар төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг үзэглэсэн аж. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн удирдлагууд оролцож байна.

Ч.Отгонцэцэг