Өмнөд Солонгос Иракийн дүрвэгсдэд нэмж тусална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос Иракийн дүрвэгсдэд нэмж нэг сая долларын тусламж олгох болсноор энэ жил үзүүлж буй тусламжийн нийт хэмжээ зургаан сая доллар болж байна гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Ирак нь хүмүүнлэгийн хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн улсуудын нэг бөгөөд өнгөрсөн сарын байдлаар тус улсын 8.2 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байсан гэж яам мэдэгдэлдээ дурдав. Иракт 3.2 сая иргэн орон гэргүй болсон бөгөөд тэдний тоо нэмэгдэх хандлагатай байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагаар дамжуулан Өмнөд Солонгос тусламж үзүүлж байна.
Д.Нямтулга