Ламын гэгээний хошуу наадмыг долдугаар сард зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ламын гэгээний хошуу наадмыг зохион байгуулж, уламжлал болгон дэлгэрүүлэх захирамжийг Баянхонгор аймгийн Засаг дарга гаргажээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар зохион байгуулж буй тус наадам зуны адаг сарын шинийн найманд болно.
Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зорилгоор Ламын гэгээний шавь хэмээн нэрлэгдэж нэгэн цагт Засаг захиргааны нэг нэгжид харьяалагдаж байсан тэр үеийн Эрдэнэбандида хутагтын хошууны наадмыг хийхээр болжээ. Наадмыг Баянхонгор аймгийн Баянхонгор, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийн тээл сумдыг оролцуулан жил бүр зохион байгуулж байх аж. Хошууны наадмыг эртний уламжлал, ёс заншлыг дээдлэн хөгжүүлэх нийгэм соёлын томоохон арга хэмжээ болгон зохион байгуулж, аялал жуулчлалын эвент байдлаар дэлгэрүүлэх юм байна.
Ардын хувьсгалын өмнөх үед Баянхонгор аймаг газар зүйн байршил, засаг захиргааны харьяаллаар 1725-1910 онд Халхын Сайн ноёны аймаг, 1911-1920 онд Богд хаант Монгол улсын Сайн ноён хан аймагт харьяалагдаж байжээ. XVI зууны дундуур Халхад “Хошуу” гэдэг засаг захиргааны нэгж анх бий болжээ. Хошуу бүрийг Засаг ноён толгойлж, хошууны засаг захиргаа, цэргийн хэргийг хариуцан мэдэж, алив заргыг шүүдэг байж.
Халхын Сайн ноён хан аймаг Халхын Сайн ноён хан аймаг нь 1725 онд байгуулагдсан, Засаг хошуу 32 байсан бөгөөд Эрдэнэбандида хутагтын шавь нар энд багтаж, аймгийн хил нь умраас өмнө зүг Говь Гурван сайхан уул хүртэл, дорноос өрнө зүг Сэгс цагаан Богд хүртэл өргөжиж байжээ. Сайн ноён хан аймгийн дотор Заяын шавь, Ламын гэгээний шавь, Ноён хутагтын шавь гэх зэргээр тусгайлан тамга хүртсэн хутагтаар захируулсан 8 шавь нэртэй хошууд байсан байна. Манжийн хааны зарлигаар 1737 онд Зая бандида хутагт, Эрдэнэ бандида хутагт нарт тамга олгож, шавийн ардуудыг захирах Шанзавын газруудыг байгуулсан байдаг.
Б.Мөнхзул