“Баг-83” явуулын тусламж үйлчилгээнийхэн Тэс, Зүүнговь суманд ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас хөдөөгийн ард иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо хийх зорилго бүхий “Баг-83” явуулын тусламж үйлчилгээг Зүүнговь, Тэс сумдад үзүүлээд иржээ. Зүүнговь сумын төв болон Нуурын хоолой, Тохой багийн ард иргэдэд хийсэн үзлэг шинжилгээнд давхардсан тоогоор 1950-иад хүн хамрагдсан байна. Мөн энэ үеэр төрийн албан хаагчидтай хамт өглөөний гүйлт, гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн хийснээс гадна ард иргэд, өсвөр насныханд эрүүл мэндийн сургалт зөвлөгөө өгчээ.
Үүнээс гадна “Баг-83” явуулын тусламж үйлчилгээнийхэн Тэс сумын төв болон Хар үзүүр багт ажиллажээ. Энэ үеэр хийгдсэн үзлэг шинжилгээ, сургалт сурталчилгаанд давхардсан тоогоор тус сумын 1450 гаруй хүн хамрагдсан байна. Тус суманд мөн төрийн албан хаагчидтай өглөөний гүйлт хийж, ард иргэд, өсвөр насныханд зөвлөгөө өгчээ.
Он гарсаар "Баг-83" явуулын тусламж үйлчилгээний гурван ээлж гарч ийнхүү хөдөөгийн сумдад очиж ажиллан нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.

Б.Батхүү