Увс аймгийн урлаг, соёлын өдрүүд ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотноо боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотноо энэ сарын 25-27-ны хооронд “Увс аймгийн урлаг, соёлын өдрүүд” болж өнгөрлөө. Энэ хүрээнд хил орчмын аялал жуулчлалын форум, дугуй ширээний уулзалт, Эв мод нийлүүлэх ёслол, Увс аймгийн “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчдийн тоглолт, Үндэсний бөхийн барилдаан, Тува Монгол бөхчүүдийн халз барилдаан гэх мэт худалдаа үйлчилгээ, эдийн засаг, аялал жуулчлал болон хамтын ажиллагаа, урлаг, соёл, спортын чиглэлээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсан байна.
Энэхүү арга хэмжээнд Увс аймгийн зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, амралтын газар, гар урчуудын төлөөлөл болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аймгийн удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн гэх мэт нийтдээ 300 гаруй хүн хамрагдсан байна. Энэ үеэр ОХУ-ын Тува улсын дээд хурлын дарга Даваа Кан-оол Тимурович, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат нараар ахлуулсан Тувагийн дээд хурлын төлөөлөгчид болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн албан ёсны ажил хэрэгч уулзалт болжээ. Тэрчлэн Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг ОХУ-ын Тува улсын ерөнхийлөгч Шолбан Кара-оол хүлээн авч уулзсан байна. Эдгээр уулзалтуудын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, худалдаа үйлчилгээ, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, боловсрол, спорт, хил гааль гэх мэт бүхий л салбарын талаар хөндөж ярилцсан байна.
“Увс аймгийн урлаг, соёлын өдрүүд”-ийн хүрээнд ОХУ-ын Тува улсын 16-р гимнази дээр хоёр талын төлөөлөгчдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн болсон байна. Гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталтын төрлөөр явагдаж, нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Увс аймгийн ИТХ эзэлж, ОХУ-ын Тува Улсын Дээд Хурал болон Засгийн газрын баг тамирчид удаах байрыг эзэлжээ.
Мөн энэ үеэр болсон үндэсний бөхийн халз барилдаанд Тува Улсын шилдэг 9 бөх, Увс аймгийн 9 бөхтэй халз барилдаж 9:0 харьцаагаар Увс аймгийн бөхчүүд түрүү авсан аж. Тэрчлэн, Тува Улсын үндэсний бөх болох Хүреш бөхийн барилдаанд хоёр талын 128 бөх оюун ухаан, хүч бяраа сорин барилджээ. Энэхүү арга хэмжээний үеэр Увс аймгийн 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл Тувад очиж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан худалдаа үйлчилгээ явуулсан байна.
Мөн “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчид өөрсдийн бэлтгэсэн тоглолтоор Тувачуудын сонорыг мялаажээ.

Б.Батхүү