ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1962
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ1962 оны хөлбөмбөгийн ДАШТ Чили улсад 1962 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 17 -ны өдрүүдэд Арика хотын Карлос Диттборн, Ранкагуагийн Браден, Сантьягогийн Үндэсний цэнгэлзэх хүрээлэн, Винья-дель-Марын Саусалито цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болж өнгөрсөн юм.

1956 оны ДХБХ-ны их хурлаас ДАШТ-ийг зохион явуулах санал ирүүлсэн Аргентин, Чили, ХБНГУ-аас (Аргентин улсын боломж илүү харагдаж байсан ч) Чили улсад ДАШТ 1962-ийг хийхээр тогтжээ. Энэ шийдвэр гарахад Чили улсын ХБХ-ны тэргүүн Карлос Диттборны хичээл зүтгэл ихээр нөлөөлсөн хэмээн үздэг. Иймээс ч Чили улсын Арика хотын цэнгэлдэх хүрээлэнг (1962 онд баригдсан) түүний нэрээр нэрэлсэн байдаг. Харамсалтай нь тэрээр тэмцээн эхлэхээс сарын өмнө 38-хан насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтод Ази, Африкийн багууд тивээсээ шалгараад заавал Европ юмуу Өмнөд Америкийн багтай тоглож байж эрх авахаар тогтсоны улмаас тус тивүүдийн багууд хоёр удаа дараалан ДАШТ-ний шигшээ тоглолтонд оролцолгүй өнжиж байжээ.
Энэ удаагийн ДАШТ-нд багуудыг 4 хэсэгт хуваасан ба хэсэгтээ 2 ба 3-аар байр эзэлсэн багуудын оноо тэнцсэн тохиолдолд бөмбөгийн зөрүүг тооцон хасагдах шатанд гарахаар шийдвэрлэжээ.

Шигшээ тоглолтод Бразили, Чехсловакийн багууд хүч үзэн Бразилийн шигшээ баг 3:1-ийн харьцаатайгаар ялж, 2 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртэв.
Энэ удаагийн ДАШТ-нд багуудыг 4 хэсэгт хуваасан ба хэсэгтээ 2 ба 3-аар байр эзэлсэн багуудын оноо тэнцсэн тохиолдолд бөмбөгийн зөрүүг тооцон хасагдах шатанд гарахаар шийдвэрлэжээ.

Шигшээ тоглолтод Бразили, Чехсловакийн багууд хүч үзэн Бразилийн шигшээ баг 3:1-ийн харьцаатайгаар ялж, 2 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртэв.

Тус ДАШТ-ний сонирхолтой баримтуудыг дурдвал:
- 1960 оны 5-р сард Чилид 9,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж их хэмжээний хохирол учрахад Аргентинчууд мөн л ДАШТ-ийг шилжүүлэх талаар хөөцөлдөж эхэлсэн аж. Энэ үед Чили улсын ХБХ-ны тэргүүн Карлос Диттборн “Бидэнд ДАШТ-ийг минь үлдээгээд өгөөчээ... Угаасаа үүнээс өөр юу ч үлдсэнгүй” гэдэг алдарт үгээ хэлсэн байдаг.
- 6-р сарын 13-нд Винья-дел-Мар хотод болсон Югослав и Чехословакийн багийн тоглолтыг 6000 хүрэхгүй үзэгч үзсэн нь түүхэнд хамгийн бага үзэгчтэй тоглолт хэмээн тэмдэглэгдэн үлдсэн.
- ЗХУ-ын баг Уругвайн шигшээтэй тоглож байх үед Численко-гийн цохисон бөмбөг Уругвайн хаалганы араас торны цоорхойгоор орсныг шүүгч тооцсон байдаг. Харин ЗХУ-ын багийн ахлагч Игорь Нетто хэсгийн шийдвэрлэх тоглолтын нэг байсан ч гоол ороогүйг нотолж тоог хэвээр үлдээж Fair Play буюу Шударга тоглогчийн жишээ үзүүлж байв. Энэ тоглолтод ЗХУ хожсон.
- ДАШТ 1962 Пеле ба Яшины хувьд азгүй тэмцээн байв. Пелегийн хувьд хэдийгээр Мексикийн эсрэг тоглолтод нэг гоол хийсэн ч Чехословактай тоглож байх үедээ урьд нь авсан гэмэл нь сэдэрч ДАШТ-ийг дуусгасан бол Яшины хувьд ЗХУ-Колумбын тоглолтын үед тархи нь хөдөлснөөс шөвгийн наймд тааруухан тоглож баг нь хасагджээ.
- ДАШТ 1962-ын мэргэн буучаар ЗХУ-ын Валентин Иванов, Бразилийн Гарринча, Вава, Чилийн Леонель Санчес, Унгарын Флориан Альберт, Югославын Дражан Еркович нар тус бүр 4 гоол оруулсан амжилтаар тодорч байжээ.
ДАШТ1930 ДАШТ1934 ДАШТ1938 ДАШТ1950 ДАШT1954 ДАШТ1958 ДАШТ1966 ДАШТ1970 ДАШТ 1974 ДАШТ1978 ДАШТ1982 ДАШТ1986 ДАШТ1990 ДАШТ 1994 ДАШТ 1998 ДАШТ2002
С.Баярсайхан
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
9 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
9 hours