Аймгийн Засаг дарга шилдэг тэргүүний хүүхдүүддээ хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-06 00:04:47
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил сурлага, урлаг, спортоор үе тэнгийн хүүхдүүдээ манлайлан түүчээлж яваа шилдэг хүүхдүүдийг хүлээн авч уулзан гарын бэлгээ гардууллаа.
Аймгийн дарга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Сэлэнгэ нутгийн хойч ирээдүй болсон тэргүүний хүүхэд багачууд та бүхнээрээ бахархаж байна. Хүүхдүүд та нартаа  сурлага, урлаг, спортын их амжилтыг хүсэн ерөөе. Мөн ямар ч тохиолдолд хичээл сурлагаа орхигдуулахгүйгээр хамт хөгжиж байгаарай” хэмээн захисан юм.
Эдгээр шилдэг хүүхдүүд дотор улс, тив, дэлхийд Эх орон, Сэлэнгэ нутгийнхаа нэрийг дуурсгасан шатарчин, даамчин, боксчин, бяцхан миссүүд, бөхчүүд, волейболчид, олимпиадын шагналтнууд байлаа. Сэлэнгэ аймгийн Засаг даргын хувьд хүүхэд залуучуудаа бүхий л төрөл чиглэлд дэмжин ажиллахыг гол зорилгоо болгон яваа. Тиймдээ ч уралдаан тэмцээн бүрт дэмжлэг үзүүлж байгаа юм.
Ч.Отгонцэцэг
Related news