Дотоодын жуулчдад зориулсан "Аяллын хөтөч" гарын авлага гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт аялах хүсэлтэй дотоодын жуулчдад зориулсан аймгийн аялал жуулчлалын салбарын гарын авлагыг шинэчлэн гаргажээ.
"Баянхонгор аймагт болох эвент арга хэмжээнүүдийн тов, болох газар, байршил, байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газруудын танилцуулга, амралтын газар, зочид буудал, зоогийн газруудын хаяг, холбогдох утасны дугаар зэрэг цогц мэдээллийг багтаасан тус танилцуулга нь Баянхонгор аймагт аялахаар товлосон хэн бүрт хөтөч болж, цаг зав хэмнэнэ" хэмээн ЗДТГ-ын Гадаад харилцаа аялал жуулчлалын албаны Ахлах мэргэжилтэн Д.Содномсамдан ярив.
Баянхонгор аймаг энэ оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан бөгөөд энэ хүрээндээ Сарлагийн наадгай, Адууны баяр, Тэмээний баяр зэрэг олон арга хэмжээг төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, "Хүрэн бэлчир" Монгол түмний харвуул наадам долдугаар сарын 19-21-нд, Сарлагийн наадгай долдугаар сарын 27-нд, Хачин ламын хийдийн 101 жилийн ой-Сарлагийн наадам долдугаар сарын 29-30-нд, Ламын гэгээний шагайн тойром Өлзийт суманд есдүгээр сард, 10 мянган тэмээний баяр Баянлиг суманд 10 дугаар сард болохоор тус тус товлогджээ.
Б.Мөнхзул