“Дорнод танан гарьд” баг супер лигийг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-03 15:46:38

МҮСБХ-ны "Үндэсний супер лиг"-ийн 2015-2016 оны улирлын нэгдүгээр тойргийн 5 дахь тоглолт "Баянзүрх дүүрэг Их өргөө Аравтууд" болон "Төв аймаг Төв-Ургац" багуудын хооронд  болж “Их өргөө аравтууд” анхны хожлоо авлаа.

Улирлын нээлтийн тоглолтондоо хожигдоод байсан "Их өргөө Аравтууд" энэ удаад тоглолтын эхнээс санаачлагыг  авч тоглосон. С.Өрнүүнбилэг, С.Батбямба нарын довтолгоо  тоглолтын эхнээс  сайн байж онооны зөрүүг холдуулсан бол Д.Мөнхтүвшин, Ш.Сэдбазар нар хэрэгтэй үед оноо авлаа. Өмнөх тоглолтондоо маш сайн эргэн ирэлтийг хийн, хожил байгуулсан Төв-Ургацын хувьд чөлөөт шидэлтүүдээ алдсан нь хожигдох гол шалтгаан болов. Д.Дэлгэрням 20 оноо 11 самбараас бөмбөг авалт, Х.Бат-эрдэнэ 13 оноо 7 самбараас бөмбөг авалт, Б.Тамжид 9 оноо 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, багаа тэргүүлсэн ч багийн легонир тоглогчид хангалтгүй байв. Төв-Ургац багт нэгдээд байгаа Нигер улсын шигшээ багийн холбон тоглогч Kelechi KC Anuna  5 оноо, 4 самбараас бөмбөг авалт, Gary Gaskins 2 оноо, 6 самбараас бөмбөг авалт хийсэн юм.

“Үндэсний супер лиг”-ийн улирлын эхний тойргийн 6 дахь тоглолт Хан талстын Ирвэсүүд, SBL-Хасын Хүлэгүүд багуудын дунд болж Ирвэсүүд улирлын анхны хожлоо авлаа. Улирлын эхний тоглолтондоо Дорнод Танан Гарьд багт хожигдсон Ирвэсүүд энэ өдөр тун өнгөлөг байв. Энэ өдөр тоглосон 4 багууд бүгд 1 хожил, 1 хожигдолтой болов. Харин “Үндэсний супер лиг”-ийн шинэ улирлыг “Дорнод Танан Гарьд” баг 2 хожилтой тэргүүлж байна.

Д.Өлзий

Related news