Эрлийн багийнхан шувуу, чонын үүрийг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Сураггүй алга болоод тав хонож байгаа хоёр настай охиныг эрэн хайх ажил үргэлжилж байна. Охины ямар нэгэн ул мөр олдохгүй хэвээр байна. Эрлийн багийнхан шувуу, чонын үүрийг шалгаж байгаа, оройдоо бороо орж байгаа нь үзэгдэх орчныг хязгаарлаж байна гэж мэдээлэв.
Энэ сарын наймны өдөр 13.00 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн нутаг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд, сумын төвөөс зүүн зүгт 22 км-т зунжиж буй малчин Х-ийн охин 2 настай У ээж, эгчтэйгээ хонио эргүүлж байгаад сураггүй болсон тухай мэдээг Сэргэлэн сумаас тухайн өдрийн 20.36 цагт Бүсийн төв Онцгой байдлын газарт утсаар мэдэгджээ.
Эрлийн ажиллагаанд одоогоор нийт 83 хүн, долоон автомашинтай оролцож байна.
Эрлийн ажиллагаанд одоогоор нийт 83 хүн, долоон автомашинтай оролцож байна.
Д.Дэлгэрмаа