Баянхонгорт “Монгол хурандаа” нийгэмлэгийн салбар зөвлөлийг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын төр, аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарсан хурандаа нар “Монгол хурандаа” нийгэмлэгийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийг байгууллаа.
Тус аймагт 14 хурандаа ажиллаж, амьдардаг бөгөөд нийгэмлэгт нэгдсэнээр залуусыг төр захиргааны байгууллагатай холбох үйл ажиллагааг хийх аж. Мөн цагдаагийн, хилийн, батлан хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг болох, залуу боловсон хүчнүүдийг сургаж дадлагажуулах ажлыг өрнүүлэх юм байна.
"Монгол хурандаа" нийгэмлэгийнхэн Баянхонгорт ажиллахдаа ийнхүү салбар зөвлөлөө байгуулснаас гадна иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийжээ. Мөн үеэр Монголын уламжлалт ёс заншлаа хүндэтгэж, ахмад настануудынхаа сургаалийг сонсож, аж амьдралдаа хэрэгжүүлэх, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, залуучуудын хүмүүжил, эх орноо хайрлах үзлийг төлөвшүүлэх сургалт зохион байгуулсан байна.
Б.Мөнхзул