Хөл бөмбөгийн ДАШТ талбайн эзэн Оросын шигшээ багийн хожлоор эхэллээ
ХИЛИЙН ЧАНАДААС
Москва /МОНЦАМЭ/. 2018 оны Хөл бөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-ийг Москва хотын 81 мянган хүний суудалтай, хамгийн том “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд сүр жавхлантай нээлээ. Тэмцээний нээлтийг дэлхийн 17 орны төрийн тэргүүн үзэж сонирхов
Нэг сарын хугацаанд дэлхий нийтийн тэр дундаа хөл бөмбөгийн хорхойтнуудын анхаарлын төвд байх ДАШТ-ий нээлт “Лужники” цэнгэлдэхийг чиглэн хөл бөмбөг тоглон гүйж яваа бяцхан хүүгийн дүрслэлээр эхэлж, хөл бөмбөгийн хээ мэт зассан тайзан дээр Их Британийн супер од дуучин Робби Уиллиамс алдарт “Let me entertain you”, “Feel” зэрэг дуугаа мөн ОХУ-ын шилдэг дуурийн дуучдын нэг Аида Гарифуллинатай хамтран “Angel” дуугаа толилуулж олныг баясгасан юм.
Аида Графуллина цэнгэлдэхэд галт шувуу хөлөглөн орж ирэн ая дуугаа өргөхөд шувууны далавч нарны тусгал мэт цацарч “Любовь” буюу “Хайр” хэмээх үгийг бүтээсэн нь ДАШТ-ий нээлтийн нэгэн тод агшин байлаа.
ДАШТ-ий оролцогч 32 улсын далбааг цэнгэлдэхэд залсны дараа тэмцээний билэг тэмдэг Забивака чоно, түүний араас Бразилийн домогт хөл бөмбөгч Роналдо нээлтийн дүрслэлд хөл бөмбөг тоглож байсан бяцхан хүүгийн хамтаар гүйн орж ирж урдаа байсан бөмбөгийг өөрөө бус хүүгээр өшиглүүлсэн нь ирээдүй хойчдоо боломж олгож буй мэт харагдахад цэнгэлдэхэд хурсан олон шуугин алга ташив.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “Хүндэт нөхөд өө! Домогт “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласан зочид, хөгжөөн дэмжигчдийн цэгүүдэд болон цэнхэр дэлгэцийнхээ өмнө биднийг харан суугаа та бүхэнд нэгэн чухал үйл явдлын нээлтийн мэндийг хүргэе! Энэ чухал үйл явдал анх удаа ОХУ-д болж буйд чин сэтгэлээсээ баярлаж байна. Манай улсад хөл бөмбөгийн спортыг жинхэнэ утгаар нь хайрладаг. Энэ хайр ОХУ-д 1897 онд анхны хөл бөмбөгийн тоглолт болсон цагаас эхлэлтэй. Хөл бөмбөгийн хорхойтнууд, тамирчид, мэргэжилтнүүд та бүхнийг тэмцээний уур амьсгалд бүрэн орж, таашаалыг мэдрээсэй гэж бид хариуцлагатай бэлдсэн. Та бүгд нээлттэй, зочломтгой, баяр хөөрт Орос орноос санаа нэгт шинэ найз нөхөдтэй болно гэдэгт итгэж байна” хэмээв.
Харин Дэлхийн Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино “ОХУ-д болж буй ДАШТ-д тавтай морил! Өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хөл бөмбөг дэлхий нийтийг байлдан дагуулах болно” хэмээн орос, араб, англиар мэндчилсэн юм.
2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ талбайн эзэн ОХУ болон Саудын Арабын шигшээ багийн тоглолтоор эхэлсэн юм. ОХУ-ын шигшээ баг 5:0 оноогоор өрсөлдөгчөө хожиж, өөрийн улсад зохион байгуулагдаж буй тэмцээний эхний ялалтаа авлаа.

Л.Нандиа