Үүлэнд нөлөөлж, хур орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн УЦУОШТөвийн “Баянбороо-1 экспидиц”-ээс энэ сарын16-нд Галуут, Жаргалант сумдын нутгаар үүлэнд зориудаар нөлөөлж, өртөө харуулын мэдээгээр Баянбулаг, Галуут, Байдраг, Бууцагаан, Баян-Овоо, Баянхонгор, Бөмбөгөр, Жинст, Баянцагаан, Эрдэнэцогт, Шаргалжуут сумдын нутгаар 0.2мм-4мм хур тунадас орлоо.
Түүнээс гадна хур тунадас хэмжих хэрэгсэлгүй газраар буюу багуудаар илүү их хэмжээний аадар бороо орсон мэдээлэл байна. Мөн энэ сарын 14-нд Бөмбөгөр сумын Дааган дэл гэдэг газраас нөлөөлж, Бөмбөгөр сумын 1, 2, 4 дүгээр багийн нутгаар үүлэнд зориудаар нөлөөлж, хур оруулжээ.
Зуны сар гарснаас хойш Баянхонгор аймагт хур тунадас бараг орохгүй, өдөртөө 30 гаруй градус хүрч халж байсан байна.

Б.Мөнхзул