Сургуулийн өмнөх боловсролд стандарт мөрдөх зайлшгүй шаардлага тулгарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Бага насны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн байдал нь хүрээлэн буй орчноос ихээхэн хамаардаг тул тэдний амьдарч, сурч хөгжих орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад нэн хэрэгцээтэй байгаа ерөнхий шаардлагуудыг тусгасан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны ерөнхий шаардлага MNS6558:2015 стандарт"-ыг манай улс мөрдөн ажиллаж байна. Энэхүү стандартыг СӨБ-ын байгууллагуудад хангуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлүүлэх зорилгоор Ховд аймгийн БСУГ-аас “Сургуулийн өмнөх байгууллагын/СӨБ/ сургалтын орчны стандарт” сэдэвт онол дадлагын сургалтыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад дээрх стандартыг мөрдөж ажиллах орчин нөхцөл өнөөгийн түвшинд хараахан бүрдээгүй байна.Учир нь цэцэрлэгийн эрхлэгч,багш нараас үл хамаарах эрүүл аюулгүй хоол хүнс,тоглоом, орчны газар эзэмшил зэрэг хууль эрхзүйн хүрээнд зохицуулах олон асуудлууд тулгамдсан хэвээр байна. Ийм учраас дээрх асуудлуудас гадна цэцэрлэгийн орчны стандарт тоглоомын талбай,биеийн тамирын талбайн орчин үнэхээр тулгамдсан асуудлын нэг болоод байгааг сургалтад оролцогчид дэвшүүлжээ.СӨБ-ын орчны стандартын ерөнхий шаардлага бүхий MNS6558:2015 стандартыг мөрдөхөд дан ганц цэцэрлэгтэй харааралтай асуудал бус тухайн аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймаг,сумдын засаг дарга нарын шийдвэр гаргах түвшинд газрын асуудал зайлшгүй хамааралтай байдаг.Тийм учраас шинээр цэцэрлэгийн барилга байгууламж барихад анхнаасаа стандарт мөрдөж, газрын асуудалд төлөвлөлт хийж, эцэг,эх, иргэд төрийн байгууллагын хамтын оролцоог хангаж, ирээдүй хойч үеийнхний сурч,боловсрох таатай орчин бүрдүүлэхэд орон нутгийн удирдлагууд анхаарах хэрэгтэй байгааг энэ удаагийн сургалтаас дэвшүүлээ.Ингэж хамтын оролцоог хангаж ажиллахгүй бол цэцэрлэгийн удирлагуудын буруутай үйл ажиллагаа мэт ойлгодог хэвшмэл ойлголтыг халах хэрэгтэй байна гэж аймгийн БСУГ-ын цэцэрлэгийн аргазүйч Б.Анхбаяр хэллээ.
СӨБ-ийн орчны стандартыг хангахад эрүүл хоол хүнс, тоглоом, хүүхдийн сурах орчны өрөө тасалгаа, халаалт, дулаан, агааржуулалт гэх мэт чиглэл бүрээр стандарт тогтоож, судалгаа гаргаж,төлөвлөгөө гаргаж мөрдөхөд баруун бүсийн таван аймгийн хэмжээний цэцэрлэгийн удирдлага, багш нарт сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэсэн байна.

Энэ удаад Ховд аймгийн төрийн 32, хувийн хэвшлийн 12 нийт 44 цэцэрлэгийн эрхлэгч нарт -ын орчны стандартын ерөнхий шаардлага MNS 655852015 стандарт мөрдөж ажиллах аргазүйн мэдлэг олголоо.
А.Бямбасүрэн