Зорилтот бүлгийн иргэдийг оёдлын сургалтанд хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас үйлдвэрлэлийн сургалтанд зорилтот бүлгийн 10 иргэнийг хамруулж, монгол, европ загварын хувцас урлах арга ухаан, ур чадваруудыг эзэмшүүллээ. Эдгээр иргэд Өнөр урлал компанийн оёдлын үйлдвэрт мэргэжлийн багшийн удирдлаган дор хоёр сарын хугацаанд олон зүйлийг сурсан байна. Харин өнөөдөр тэд сурсан зүйлсээ тайлагнахын зэрэгцээ хүмүүнлэгийн ажил зохион байгуулж, аймгийн ХХҮГ-ын дэргэдэх Баруун бүсийн асрамжийн төвд амьдарч буй 10 иргэнд өөрсдийн урласан богино загварын дээлийг бэлгэлсэн байна.
“Өнөр-Урлал компаниас оёдлын практик үйлдвэрлэлийн сургалтыг хоёр сарын хугацаанд амжилтай зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан 10 суралцагчийн урласан бүтээлээс арван дээлийг манай асрамжийн төвд амьдарч байгаа асруулагчдад бэлгэллээ. Зорилтот бүлгийн 10 иргэнийг оёдлын сургалтанд хамруулаад зогсохгүй асрамжийн газрын асруулагчдыг монгол загварын дээлтэй болгосон Өнөр урлал компанийн захирал Н.Золзаяад баярлалаа” хэмээн аймгийн ХХҮГ-ын дарга Д.Цогт-Очир хэллээ.

Б.Батхүү