"Эрдэнэмандал" сургууль ирэх хичээлийн жилд шинэ спортын заалтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-18 18:09:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн "Эрдэнэмандал" ахлах сургууль 900 гаруй сая төгрөгийн төсөвт өртгөөр шинэ спорт заал барихаар боллоо.

Барилгын шав тавих ёслолыг зуны дунд сарын шинийн 4-ний өдөр хийж аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, "Эрч хүч" ХХК-ний захирал н.Ганбаатар, инженерүүд, тус сургуулийн захирал Ц.Энхтөр, багш, ажилчдын төлөөлөл оролцлоо.
Тус сургуулийн спорт заалыг барих ажлыг маш богино хугацаанд чанартай барьж гүйцэтгэн, ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад өгнө гэдгээ тус барилгын компанийн захирал хэлж байв. 
"Эрдэнэмандал" ахлах сургууль нь 1200 гаруй сурагчтай, 110 шахам багш ажилчинтай аймгийн төвийн гурав дахь томоохон сургууль юм. Тус заал ашиглалтад орсноор хуучин спорт заалыг хичээлийн ирэх хичээлийн жилээс урлагийн танхим болгон ашиглах аж.

                                                                                                                                     Б.Мөнхзул

Related news