Сагсан бөмбөгийн тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, БТСГ хамтран зохион байгуулж буй 18 сумын аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг нь энэ тэмцээнд Увс аймгийн 18 сумын тамирчдыг хамруулахаар төлөвлөсөн ч зарим сумдаас тамирчид ирээгүй байна.
Одоогоор Тэс, Түргэн, Баруунтуруун, Өндөрхангай, Өмнөговь, Завхан, Малчин, Наранбулаг, Тариалан сумдын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тус тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дараа дараагийн тэмцээн уралдаануудад бусад сумдыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Б.Батхүү