Хятадын хөрөнгийн биржийн арилжаа автоматаар зогсдог болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-04 15:06:20

БЭЭЖИН. /TASS/. Хятадын хөрөнгийн биржийн зах зээл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн биржүүдийн индексүүд 30 минутад 5-аас дээш хувийн хэлбэлзлийг давсан тохиолдолд арилжааг автоматаар зогсоодог горимд шилжинэ.

Хятадын ажил хэргийн хүрээнийнхний "Цайсинь" сонинд мэдээлснээр, ингэснээр хөрөнгийн бирж дээр энэ зуны хямралын үеэр гарсан шиг гинжин урвалаас урьдчилан сэргийлэх боломжтой болно.

Д.Жаргал

 

 

Related news