Тайваны эмч нар бөөр шүүх аппарат нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 10:25:43

Тайваны Монгол-Төвдийн хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Chen, Ming-Jen, Тайбей эмнэлгийн бөөрний эмч Chang, Kai-Te, Тайваны Үндэсний их сургуулийн тоног төхөөрөмжийн инженерүүд, холбогдох хүмүүсийн хамт Ховд аймагт өнгөрсөн сарын 26-28-ний өдрүүдэд ажиллалаа.

Ажлын гол зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд бөөр шүүх эмчилгээний аппаратыг ирэх оны эхний хагаст нийлүүлэх, тоног төхөөрөмжийг суурилуулах, шаардлагатай бусад асуудлуудыг судлах зорилготой юм.

Ажлын багийг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат, ЗДТГ-ын НХХ-ийн ахлах мэргэжилтэн С.Дорж нар хүлээн авч уулзаж аймгийн Эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тайваны зүгээс эмч мэргэжилтнүүдийг сургахад дэмжлэг үзүүлж чадавхижуулах, цаашид бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

А.Бямбасүрэн

Related news