Пандилин хийд Алтанбулаг суманд салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 15:18:00

Улаанбаатар хот дахь Гандантэгчилэн хийдийн харьяа Пандилин хийд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд салбараа нээлээ.

Алтанбулаг суманд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн харьяа Пандилин хийд зулын 25-ны билэгт өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр сүсэгтэн олонд зориулан ном хурлаа. Уг хийд нээгдсэнээр Алтанбулаг сумын иргэд ном уншуулж арга заслаа хийлгэхдээ аймгийн төв орох шаардлагагүй болж байгаа юм.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Related news