Зарим иргэн хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаас болж үеийн ус зайлуулах сувгийг хаажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл болон Онцгой байдлын газрын байцаагч нарын хамтарсан баг гэр хорооллын үерийн ус зайлуулах суваг, далангийн байдалтай танилцлаа.
Энэ үеэр Их-Залуу багт 2016 онд орон нутгийн хөрөнгө оруулалтын зардлаар хийсэн үерийн ус зайлуулах суваг, гүүрэн гарцыг шалгах явцад ган хоолойн диаметр бага, зарим иргэн хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаас болж сувагчлалыг хаасан байжээ. Мөн иргэд суваг шуудуунд хогоо хаядгаас болж ширүүн борооны үед ус нэвтрүүлэх чадвар муудсан байна. Иймд зарим хэсэгт суваг шуудууг өргөтгөх, засаж сэргээх, дур мэдэн хашаагаа сунгасан айлуудын хашааг татуулах арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Б.Оюун-Эрдэнэ