Хөл бөмбөгийн энэ улирлын "шилдэг тоглогч" шагналд 10 тамирчин нэр дэвшжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЦЮРИХ. /anadolu/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо 2017-2018 оны улирлын “Шилдэг эрэгтэй тоглогч” шагналд нэр дэвшигчдийг танилцууллаа.
2017 оны долдугаар сараас 2018 оны долдугаар сарын хооронд болсон тэмцээнүүдэд хэн хамгийн сайн, шилдэг байсан бэ гэдгийг тодруулах уг шагналд 10 хүний нэр дэвшээд байгаагийн дунд супер од Кристиано Роналдо, Лео Месси нарын нэр багтжээ. Бусад найман тоглогчийн нэрийг дурдвал Кевин Де Бройн, Антуан Гризманн, Килиан Мбаппе, Иден Хазард, Гарри Кейн, Лука Модрич, Мохамед Салах, Рафаэль Варан нар байна.
Нэр дэвшсэн тамирчдын зарим нэг амжилтаас дурдвал, Месси энэ улиралд “Ла лиг”-т түрүүлэхдээ, 34 гоолыг айлын хаалганд хийж, 12 гоолын дамжуулалт өгсөн байна. Харин Антуан Гризманн, Рафаэль Варан нар ДАШТ-2018 тэмцээнд багаараа түрүүлж, цомын эзэн болсон билээ. Хорватын Лука Модрич ДАШТ-2018 тэмцээний Алтан бөмбөгийн эзэн болсон бол энэ тэмцээнд хурд хүч, авъяасаа гайхуулсан Килиан Мбаппе шилдэг залуу тамирчин шагналын эзэн болсон.
Реал Мадридын довтлогч, супер од Кристиано Роналдо Аваргуудын лигт багаараа түрүүлсний зэрэгцээ ДАШТ-ий эхний тоглолтондоо гурван гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ.
Тэгвэл Английн шигшээ багийн довтлогч Гарри Кейн ДАШТ-2018 тэмцээнд хамгийн их буюу 6 гоолын айлын хаалганд оруулж, Алтан шаахай шагналын эзэн болсон билээ.
Үүний зэрэгцээ шилдэг дасгалжуулагчийн шагналд 11 хүнийг дэвшүүлсэн байна. Үүнд Массимилиано Аллегри, Станислав Черчесов, Златко Далич, Дидье Дешам, Пеп Гвардиола, Юрген Клопп, Роберто Мартинес, Диего Симеоне, Гарет Саутгейт, Эрнесто Вальверде, Зинедин Зидан нарын нэр багтжээ.
Санал асуулгыг FIFA.com цахим хуудсаар хүлээн авах бөгөөд санал асуулга өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-нд хаагдана гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо мэдэгдлээ. Шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 24-нд Лондон хотод болно.

Д.Нямтулга