Украины асуудлаар ямар нэгэн тохиролцоо хийхгүй байхаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Хельсинки хотод хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үеэр Украин дахь сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар ямар нэгэн тохиролцоо хийхгүй байхаар тохиролцсон хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.
“Түүнчлэн энэ уулзалтын дүнд Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд АНУ-ын баримталж буй бодлого өөрчлөгдөөгүй. Хориг арга хэмжээ хүчин төгөлдөөр хэвээр байгаа” гэж тэрбээр хэлсэн байна.
Харин хоёр улсын удирдагчдын дараагийн уулзалтын талаархи асуудалд АНУ-ын төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон хариулт өгөхдөө “В.Путинтай хийх дараагийн уулзалтаа Д.Трамп АНУ-ын сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа буюу ирэх онд ирэх онд зохион байгуулах бодолтой байна” гэжээ.

Э.Аянзаяа