УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-02 19:08:13
Говь-Алтай /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тойрог болох Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрээр долоодугаар сарын 31-ний өдрөөс тойрогтоо ирж, Тайшир сум, Гэгээн нуурынд хөвөөнд орших Наро Банчэн хутагт, Дилов хутагтын түүхт газарт болсон бурхны шашны нэрт зүтгэлтэн Жадо ринбочэ багшийн Дэмчог-Ядамын их авшиг хүртээх шашин номын арга хэмжээнд оролцсоноор тойрогтоо ажиллах үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
Түүнчлэн тус аймгийн хойд сумдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил хийгээд зуншлага ямар байгаатай танилцав. Тухайлбал, орон нутгийн төсөв хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил болох Тонхил сумын Алтансоёмбо багийн нарны сэргээгдэх эрчим хүчний станцтай танилцан, туршилтын ажлыг эхлүүлсэн ба Баян-Уул сумын оюутан залуучуудын холбооноос зохион байгуулж буй баяр наадмын үйл ажиллагаанд оролцож, иргэд сонгогчидтойгоо уулзан санал бодлоо хуваалцлаа. 
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ сарын дөрөвний өдөр хүртэл тойрогтоо ажиллах ажээ.
Э.Нарангэрэл
 
Related news