Ирэх оны төсвөөс нийгмийн салбарт ахиу хуваариллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 15:52:11

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаан болов. Хуралдаанаар ИТХ-ын дарга болон Засаг даргын тайлан, төсөв, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чиглэл, газар зохион байгуулалт зэрэг асуудлыг авч хэлэлцлээ.

ИТХ-ын төлөөлөгч бүрийн идэвх санаачилгад үнэлэлт дүгнэлт өгөв. Тус аймагт төсөв өнгөрч байгаа оныхоос тэрбум орчим төгрөгөөр дутуу хуваарилагдсан ч сургууль, цэцэрлэг, эмнэлэгт өмнөхөөс илүү санхүүжилт олгогдохоор боллоо. Нийгмийн салбарыг дэмжиж эхэлсний нэгэн жишээ болж өчигдөр аймгийн эрүүл мэндийн газарт дөч, нэгдсэн эмнэлэгт зуун компьютерийг суурилуулж эхлэв. Хуралдаанаас цаашид төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргүүлэх, ил тод байдлыг эрхэмлэх, хууль тогтоомжийн сурталчилгааг эрчимжүүлэх, төсөв хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах, төсөв болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулахад тавигдах хяналтыг хүчтэй болгох зорилт дэвшүүллээ гэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албанаас мэдээллээ.

Ш.Айзаря

Related news