Ачаалж байна…
Ачаалж байна…
Б. Гантуяa

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол төрийн төрт ёс, түүхэн уламжлал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын хойморт хүндэтгэн заллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, Монгол төрийн төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, үндэсний эв эеийг бататгах зорилгоор “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” зарлиг гаргасан билээ.
Тус зарлигт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага, иргэн, айл өрх бүр эрхэмлэн дээдэлж, хүндэтгэн залахыг тусгасан юм.
Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн байгууллагын хойморт хүндэтгэн залах нь Монгол төрийн түүхэн уламжлал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийн үнэ цэнийг эрхэмлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчдын эх оронч үзэл, ёс зүй, үүрэг хариуцлагыг бататгах гүн утга агуулгатай юм.
Хүндэтгэлийн ёслолд аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо.