Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид стандартын мэдлэгээ нэмэгдүүлж, өдөр тутамдаа стандартын хэрэглээг хэвшүүлэхийг уриалав.
Говь-Алтай аймагт өрнөж буй “Стандартаар соёлжъё” аяны хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, стандартын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх сургалтад хамрагдлаа.
Сургалтаар стандартын тухай ойлголт, хэрэглээ, ач холбогдол, байгууллага болон хувь хүний өдөр тутмын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүргийн талаар мэдээлэл өгчээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд үндэсний стандартыг үнэ төлбөргүй ашиглах боломж, арга замыг танилцуулсан байна.
Тус сургалт нь алба хаагчдад стандартын хэрэглээг хэвшүүлэх, байгууллагын үйл ажиллагаандаа стандартын шаардлагыг мөрдөх мэдлэг, ойлголт олгоход чиглэсэн аж.