Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

КОПЕНХАГЕН, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. АНУ ба Гренландтай байгуулсан гэрээг Данийн парламент өчигдөр буюу пүрэв гарагт баталлаа. Ингэснээр Данийн бүрэн эрхт байдал ба Гренландын оршин суугчдын өөрөө засан тохинуулах эрхийг хадгалж үлдэж чадлаа гэж ВВС мэдээлснийг Kazinform агентлаг дамжуулав.
Парламентын хуралдаанд оролцсон бүх 109 депутат хэлэлцээрийг батлахыг дэмжжээ. Харин Гренландын парламент уг хэлэлцээрийг энэ сарын 3-ны өдөр соёрхон баталсан байна. Энэхүү хэлэлцээр нь тус арал дахь Америкийн цэргийн оролцоог зохицуулж буй 1951 оны гэрээг нэмэлтээр баяжуулж байгаа юм.
Ийнхүү АНУ-ын тал Гренландын өмнөд хэсгийн Нарсарсуак ба зүүн хойд хэсэг дэх Местерсвигт хоёр шинэ хамгаалалтын бүс байгуулах эрхтэй болж байна. Түүнчлэн Питуффикийн сансрын баазыг шинэчлэн өргөтгөнө.
Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен парламентын шийдвэрт баяр хүргээд, энэхүү хэлэлцээр нь НАТО ба Европын эрх ашигт нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Хэлэлцээрийн дагуу гадаадын цэргийн оролцоо ба стратегийн чухал салбаруудад хөрөнгө оруулахыг хязгаарлажээ. НАТО-гийн гишүүн бус улсууд Гренландын арал дээр цэргийн объектууд байгуулахыг хориглосны зэрэгцээ НАТО ба Европын Холбоонд багтдаггүй улс орнууд эдийн засгийн эмзэг салбаруудад нөлөөтэй болохыг хязгаарласан байна.
Энэ оны 9 дүгээр сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус арлын аюулгүй байдлын асуудлаар Дани ба Гренландтай тохиролцоонд хүрсэн тухай мэдэгдсэн юм. Улмаар 22-ны өдөр гурван тал тус арал дахь Америкийн цэргийн оролцоог өргөжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Одоо АНУ-ын Сенат уг хэлэлцээрийг заавал дэмжин батлах шаардлагагүй юм.