Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийн 194 улсаас 42 дугаар, Азийн бүс нутагтаа 15 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
Энэ нь 2024 оныхоос 4 байр, 2022 оныхоос 32 байраар ахисан үзүүлэлт гэдгийг ЦХИХХЯ мэдээлэв.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газраас цахим засаглалын хөгжлийн индексийн 2026 оны тайланд БНСУ дэлхийд тэргүүлж, Дани Улс хоёрдугаарт, Сингапур Улс гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Цахим засаглалын хөгжлийн индекс нь төрийн цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтэц, хүний нөөцийн хөгжил гэсэн гурван үзүүлэлтэд тулгуурлан улс орнуудын цахим засаглалын хөгжлийн түвшнийг үнэлдэг. Монгол Улс тус үнэлгээгээр “маш өндөр” ангилалд багтаж байна.
Монгол Улсын индексийн үзүүлэлт ийнхүү ахисан нь төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны ахиц дэвшил гэдгийг илтгэж байна.