Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Монголын түүх” олимпиад энэ сарын 26-ны өдөр боллоо.
Олимпиадыг Говь-Алтай аймгийн Социал демократ Монголын залуучуудын холбоо (SDY) болон аймгийн Боловсролын газар хамтран зохион байгуулж, аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 9–12 дугаар ангийн 67 сурагч түүхийн мэдлэгээрээ өрсөлдсөн юм.
Олимпиад нь сурагчдын Монголын түүх, төр ёсны уламжлал, тусгаар тогтнол, үндэсний өв соёлын талаарх мэдлэгийг бататгах, эх түүхээ танин мэдэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, мэдлэг чадвараа сорих зорилготой болов.
Энэхүү олимпиад гурван үе шаттай явагдсан бөгөөд эхний шатны тестийн дүнгээр шалгарсан 30 сурагч эсээ бичиж, тэдгээрээс шилдэг 10 сурагч илтгэл хэлэлцүүлэн эцсийн шатанд өрсөлдсөн юм.
Олимпиадын нийлбэр дүнгээр Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч Д.Санчир тэргүүн байр эзэлсэн бол нэгдүгээр сургуулийн сурагч Б.Сувдмаа, дөрөвдүгээр сургуулийн сурагч С.Загдаа, хоёрдугаар сургуулийн сурагч Т.Пүрэвбат, Дэлгэр сумын сургуулийн сурагч Х.Ганчөдөр нар удааллаа.