Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 5400 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 610 нь төрийн захиргааны албан тушаалтан юм.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо.
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс уг ёслолыг зохион байгуулсан юм.
Энэ удаа есөн сум, байгууллагын 15 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахин, төрийн албанд үнэнч, шударга, хариуцлагатай ажиллахаа илэрхийлэв. Мөн тэд төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, гарын үсэг зурлаа.
Ёслолд Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Ганболд нар оролцож, албан хаагчдад хуулиар хүлээсэн үүргээ ёс зүйтэй, хариуцлагатай хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг хүслээ.