Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр,2026 оны арваннэгдүгээр сарын 27/МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Монгол улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 102 жилийн ойд зориулсан Орхон аймгийн Үндэсний бөхийн барилдаан өчигдөр амжилттай боллоо.
Хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат, Орхон аймгийн хот тохижуулах газрын бөх аймгийн начин А.Пүрэвсүрэн түрүүлж, Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль, “Хөх тавилан” ХХК-ийн бөх, аймгийн харцага М.Цогтгэрэл үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Булган Хангай дэвжээний бөх, аймгийн арслан Б. Хашбат, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Б.Гончигтавхай нар шалгарлаа.
Мөн аймаг, сумын идэр хүчитнүүд хүчийг сорин сонирхолтой барилдаануудыг үзүүллээ.
Тус барилдааныг Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Үндэсний бөхийн холбооны Тэргүүн Б.Зоригтбаяр нээж, БТСГ-ын дарга С.Лхамсүрэнбаатар, дэд тэргүүн Х.Жаргаланбаатар, дэд тэргүүн Б.Гантөмөр, Хангарьд спорт цогцолборын дарга С.Лхагвабаатар, Монгол Улсын харцага Н.Саранцогт, нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн болон бөхийн холбооны тэргүүлэгч нар оролцлоо.