Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /РИА Новости/. Ойрх Дорнодоос нийлүүлж буй нефтийн экспорт сэргэж байгаа тул газрын тосны үнэ оны эцэс хүртэл үргэлжлэн буурна гэж "Эйлер" компанийн шинжээчдийн таамаглалд дурджээ.
Шинжээчдийн дүгнэснээр, Dated Brent ангиллын нефтийн үнэ 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 16 хүртэлх хугацаанд 25 хувиар буурсан бол 3 дугаар сараас хойш дээд түвшинд хүрсэн Хятадын импортын өсөлт нь үнэд нөлөөлөөгүй байна.
“Ойрх Дорнодоос нийлүүлж буй нефтийн экспорт нь зах зээлийг тэнцвэржүүлж байгаа тул ирэх 12 дугаар сард үнэ буурна гэсэн хүлээлттэй байна” гэж тайланд дурджээ.
Ойрх Дорнодын экспорт 10 дугаар сарын сүүлчээр долоо хоногт 29 хувиар буюу хоногт 14.2 сая баррельд хүрч өссөн байна.
10 дугаар сард оргилдоо хүрч нэмэгдсэн тээврийн зардал хоёр дахин буурснаар Хятадад 12 дугаар сар ба нэгдүгээр сард нийлүүлэх Африкийн ба Бразилын газрын тосны тээвэрлэлтийн хөлс баррель тутамд 5-10 доллароор хямдарчээ. Үнэ буурснаар Хятад улс нефтийнхээ нөөцийг сэлбэж эхэлсэн бөгөөд нөөцийн хэмжээ 10 дугаар сард 2.1 сая тонноор өслөө.
Үүний зэрэгцээ АНУ-аас нийлүүлэх нефтийн хэмжээ өсөх төлөвтэй байгаа юм. 11 дүгээр сарын эхээр тус улс хоногт 14 сая баррель нефть олборлосон нь түүхэн дээд үзүүлэлт болов.
Харин Европын орнууд 11 дүгээр сараас нэгдүгээр сар хүртэлх хугацаанд стратегийн нөөцөөсөө 42.6 сая баррель нефть ба нефть бүтээгдэхүүн, 20.5 сая баррель дизель түлш гаргах гэж байгаа тухай “Эйлер”-ийн тайланд дурджээ.