Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

МАДРИД, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /ТАСС/. Испанийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 14-р тойргийн тоглолтод “Алавес” клуб Мадридын “Реал”-ыг 2:1 харьцаагаар талбайд нь хожлоо.
“Алавес” багаас Тони Мартинес (22 дахь минут), Анхель Перес (61) нар гоол оруулсан бол хожигдсон багаас Килиан Мбаппе (69) нэр төрийн гоолыг хийжээ. Мөн тоглолтын 89 дэх минутад “Реал”-ын хагас хамгаалагч Жуд Беллингем хоёр дахь шар хуудсаар торгуулснаар талбайгаас хөөгдсөн байна.
Ийнхүү “Реал” багийн бүх тэмцээнд 10 дараалан хожсон цуврал тасалдлаа. Мадридын баг үүнээс өмнө Испанийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа, Аваргуудын лигт дөрвөн тоглолтод дараалан хожоод байсан юм. Жозе Моуриньюгийн баг одоогоор 33 оноотойгоор хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа бол “Алавес” 19 оноотой наймдугаар байрт жагсаж байна.
Дараагийн тойрогт “Реал” 12 дугаар сарын 2-нд “Реал Сосьедад”-тай талбайд нь өрсөлдөх бол “Алавес” 12 дугаар сарын 4-нд талбайдаа “Эспаньол” багтай тоглоно.