Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026
Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлийнхөн” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдийн оролцоотойгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өрхийн хашааны тохижилтыг сайжруулах зорилгоор “Хашаандаа мод тарьсан иргэнийг урамшуулах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.
Тус журмын дагуу өрх бүр хашаандаа өндөр ургадаг таван мод, жимсний таван мод буюу нийт 10 мод тарьж ургуулсан тохиолдолд 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн юм.
2025 онд тус журмын хүрээнд Мөрөн сумын 1009 өрх бүртгүүлснээс 873 өрх журмын шалгуур, шаардлагыг хангаж 500 мянган төгрөгийн урамшууллаа авч эхэллээ.
Мод тарих ажлын хүрээнд иргэд хашаандаа 49 төрлийн нийт 9148 мод тарьж ургуулсан бөгөөд үүнээс 4661 жимсний, 1635 шилмүүст, 2852 навчит мод байна.