Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Мүжү хотноо үргэлжилж буй пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын баг тамирчдын эхний медалийг хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав авчирлаа.
Эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг-ын жинд тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар шөвгийн наймд ОХУ-ын тамирчныг 2:0-ээр ялснаар хагас шигшээд шалгарсан юм. Гэвч шатанд Ираны тамирчин Захра Рахимид 1:2-оор ялагдсанаар хүрэл медалийн эзэн болов. Хоёр тамирчин өмнө нь 2024 оны паралимпын наадмын финалд таарахад манай тамирчин ялж, аварга болж байсан юм. У.Сүрэнжавын хувьд 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан гурван жилийн дараа энэхүү медалиа ихэрлүүллээ.
Тэгвэл эрэгтэйчүүдийн К44 ангиллын 58 кг-ын жинд тулалдсан олон улсын хэмжээний мастер Х.Темирбек эхний тойрогт ОХУ-ын тамирчин Аскхат Акматовыг 2:0-ээр ялсан ч дараа нь Азербайжины Сабир Зейналовт дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлжээ.
Маргааш манай улсаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, 70 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Шинэбаяр дэвжээнд гарна.