Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /ТАСС/. Ирэх долоо хоногт болох Олон улсын хоккейн холбооны /IIHF/ хуралдаанаар Оросын багуудыг тэмцээнд оролцуулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ тухай тус холбооны зөвлөлийн гишүүн Вистурс Козиолс мэдэгдлээ.
Өмнө нь мэдээлснээр, Канадын эрх баригчдын зүгээс Оросын тамирчдад хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Оросын шигшээ багийг залуучуудын ДАШТ-д оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн билээ. “ОУХХ-ын зөвлөлийн гишүүд Цюрих хотноо даваа гарагт цугларч, баасан гараг хүртэл ажиллана” гэж В.Козиолс хэлэв. “Спортын арбитрын шүүхийн /CAS/ шийдвэр гарсан, бид түүнийг биелүүлэх ёстой. Түүнчлэн Оросын тамирчид оролцох ДАШТ-үүдийг хэрхэн зохион байгуулах тухай асуудлыг бид хэлэлцэх ёстой” гэж тэрбээр ярилаа.
IIHF нь Оросын шигшээ багуудыг тэмцээнд оролцуулах ёстой гэсэн шийдвэрийг 10 дугаар сарын 30-ны өдөр CAS гаргасан юм. Үүний хариуд Финланд, Швед, Норвег, Дани, Латви, Австри, Чехийн хоккейн холбоодын зүгээс “оросууд оролцсон тэмцээнүүдэд оролцохгүй” гэдгээ мэдэгджээ.
Үүний дараа 11 дүгээр сарын 15-нд Канадад 12 дугаар сарын 26-наас нэгдүгээр сарын 5-нд болох залуучуудын ДАШТ-д Оросын шигшээг оролцуулахаар болсныг зарлажээ. Гэтэл Оросын багийн гишүүдэд виз олгохгүй гэдгээ Канадын эрх баригчид мэдэгдсэн байна.
Мөн ирэх оны тавдугаар сард Германд болох ДАШТ-д Оросын хоккейчдыг оролцуулахгүй гэдгээ тус улсын эрх баригчид мэдэгдсэн бол нэгдүгээр сард болох эмэгтэйчүүдийн залуучуудын ДАШТ-д Оросын багийг оролцуулахгүй хэмээн Чехийн тал зарлажээ.