Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт өнөөдөр 11 цагт 42 минутад 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Бүрэнтогтох сумын төрийн захиргааны холбогдох ажилтнууд, иргэдээс асуумжаар тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл зарим иргэдэд хүчтэй, зарим иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.
Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 8 дахь удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Тус аймагт 2021 оны 1 дүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш зүгт 26 километрийн зайд Хөвсгөл нуурт өглөөний 05 цаг 32 минут 55 секундэд 6,5 магнитудын хүчтэй, 1992 оны 12 дугаар сард Улаан-Уул сумын Бүсийн гол гэдэг газар буюу ОХУ-ын хилийн заагт 6,2 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.