Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн эерэг харилцааг төлөвшүүлэх, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Сайн эцэг эх” сургалт Тайшир сумд боллоо.
Тус сургалтыг Тайшир сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Т.Цэрэнлхам, сургуулийн нийгмийн ажилтан Г.Мягмартулга нар хамтран багш, эцэг эхчүүдэд зориулан явуулсан юм.
Сургалтаар хүүхэдтэйгээ эерэг харилцаа үүсгэх, сонсож ойлгох, сэтгэл зүйн хэрэгцээг нь мэдрэх, эцэг эхийн үлгэр дуурайлал, гэр бүл, сургуулийн хамтын ажиллагааны ач холбогдлын талаар мэдлэг, мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Хүүхэд бүр хайрлагдаж, ойлгогдон, өөртөө итгэлтэй, бие даасан хүн болж төлөвшихөд гэр бүлийн оролцоо, эцэг эхийн зөв үлгэр дуурайлал чухал гэдгийг тэмдэглэн хэлж байлаа.