Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрмаа Дэлгэрцогт

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөө шөнөөс эхлэн Дорнод аймгийн Матап, Халх голоос бусад сумын нутгаар, маргааш ихэнх нутгаар, 27-нд Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг УЦУОШТ-өөс анхааруулж байна. Энэ үеэр салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Мөн зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг сэрэмжлүүллээ.
Энэ долоо хоногийн эхээр шөнөдөө -6...-11 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, харин долоо хоногийн сүүлээр өдөр, шөнөдөө ялимгүй хүйтэрнэ гэв.
Мөн энэ сарын 21-ний өдрийн байдлаар гол, нууруудад 25-31 см-ийн зузаантай мөсөн бүрхүүл тогтсон байгаа ч уртын дагууд мөсний зузаан нь харилцан адилгүй, зарим хэсгээр харзтай байгаа юм. Тиймээс хүн, мал, техник явахад цөмрөх аюултай тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.