Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрмаа Дэлгэрцогт

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төрийн алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зүүн бүсийн сургалт Сүхбаатар аймагт болж байна. Сургалтад Дорнод аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэгээр ахлуулсан аймгийн агентлаг, сумдын төлөөлөл бүхий 24 албан хаагч оролцож байна.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс санаачлан Канад-Монголын МЕРИТ төслийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтыг Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Ёс зүйн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Жендэрийн үндэсний хороо, Удирдлагын академи болон Канад-Монголын МЕРИТ төслийн хамтарсан баг зохион байгуулж байна.
Сургалтын хүрээнд төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албаны чадавхыг бэхжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.