Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн гишүүдэд зориулсан чадавхжуулах цогц сургалт энэ сарын 11-13-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд боллоо.
Зөвлөлийн гишүүд уг чадавхжуулах цогц сургалтад хамрагдсанаар:
-Иргэд, олон нийтийн мэдээлэл, харилцаа
-Орон нутгийн эдийн засгийн хөгжил, стратеги
-Хүний нөөцийн хөгжил, үр дүнтэй менежмент, байгууллагын зохион байгуулалт
-Санхүүгийн менежмент, санхүүгийн тайлагнал сэдвүүдээр мэдлэгээ тэлж, цаашид бусдад мэдлэгээ хуваалцах чадамжтай болж байгаа юм. Сургалт, зөвлөгөөний сургагч багшаар GIZ-н ЭТИС хөтөлбөрийн зөвлөх Ж.Чанцалдулам, Б.Байгалмаа нар ажиллалаа.
Зөвлөгөөнд GIZ-н ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Карин Райнпрехт, тус хөтөлбөрийн Засаглал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхжаргал болон Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорнод, Увс, Орхон аймгууд, Улаанбаатар хотын төлөөлөл оролцов.
Сургалтыг Германы GIZ-н ЭТИС хөтөлбөрөөс санхүүжүүлсэн бөгөөд Үндэсний хөгжлийн газар, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгууллаа. Эл үйл ажиллагааны хүрээнд спортын нөхөрсөг тэмцээн болж Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд болов. Мөн “Баянхонгорт үйлдвэрлэв” орон нутгийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын дэлгүүрийн нээлт болж оролцогчид үзэж сонирхон, худалдан авалт хийлээ.