Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг дахь Цагдаагийн газраас Батсүмбэр суманд тусгаарлах постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад шаардлагатай автомаск 3 ширхэг, ариутгалын бодис, амны хаалт, хамгаалах хувцас хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүн өгчээ.
Тодруулбал ОХУ-аас энэ 3 дугаар сарын 27-ны ѳдѳр ирсэн иргэдийг Төв аймгийн Батсүмбэр сумын Баянбайгаль, Баянхангай амралтын газар, АНҮТ-ийн Ахмадын сувилал зэрэг 3 газарт тусгаарлажээ.
Аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Доржбалжид хэлэхдээ, 5 дугаар сарын 11-нээс хойш уг онцгой обьектод Цагдаагийн газрын 9 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэв.