Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэж, тус төлөвлөгөөг зохион байгуулах ажлын баг байгууллаа.
Тодруулбал, Эдийн засгийн ажлын багийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн ажлын багийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд ахлахаар болов. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр сануулж, онцгой анхаарахыг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа.
Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд,