Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хамгийн өндөр настан Д.Дуламсүрэн 102 настай.

Сар шинийн баярын босгон дээр аймгийн Засаг дарга 90-ээс дээш насны иргэдэд гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлийн бэлгийг хамгийн өндөр настанд аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар гардууллаа.
Тус аймагт 90-ээс дээш насны 103 иргэн байдаг бол тэдний 20 нь эрэгтэй, 83 нь эмэгтэй байна. Харин 100-гаас дээш настай иргэн хоёр байна.