Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга 1996 онд ашиглалтад орсон. Нийгмийн нөхцөл, хүн амын өсөлт зэргээс шалтгаалан барилгын өргөтгөл, их засвар хийх шаардлага үүссэн бөгөөд энэ асуудал олон жил яригдсаны эцэст ирэх онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилгыг өргөтгөхөөр болжээ
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай хийсэн уулзалтынхаа эхэнд Эрдэнэцагаан, Асгат сумын эмнэлгүүдэд барилгын их засвар хийхээр болсныг дуулгалаа. Мөн тэрбээр УИХ, Засгийн газрын бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол, хавсралтаар батлагдсан журмуудыг танилцуулж, салбарын эмч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсов.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Г.Ариунаа, Эмнэлэг 337 эмч, ажилтантай бөгөөд үндсэн цалин 30 хувиар нэмэгдсэнд баяртай байгаа. Гэхдээ цаашид урамшууллыг үндсэн цалингийн нэмэгдлээр олгодог болгохыг хүслээ. Мөн эмнэлгийн авто машины парк шинэчлэлийг хийх шаардлагатайг хэлэв. Одоогоор найман машин дуудлагад явж байгаа ч туулах чадвар сайтай нь зөвхөн хоёрхон байна. Түүнчлэн эмнэлгийн барилга маш хүйтэн байгаа нь үйлчлүүлэгчдээс хамгийн их гомдол ирдэг. Иймд барилгын өргөтгөлтэй холбоотой дулаалга, фасад хийх төсвийг шийдвэрлэх, эмч, ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад анхаарахыг хүслээ.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр ч хэлсэн санал хүсэлтүүдийг уламжилж, асуудал бүрийг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.