Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T
Баруун-Урт 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт ундны усны инженерийн боон гар хийцлэлийн худгуудыг шинэээр байгуулж, сэргээн засварлахын зэрэгцээ зарим худгийг нарны эрчим хүчээр ажилладаг системд холбожээ.
Тодруулбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус аймагт инженерийн хийцтэй 23 худаг, гар худаг 20-ийг шинээр байгуулж, өмнө ашиглаж байсан 45 инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлажээ.
Мөн төслийг хэрэгжүүлж буй дөрвөн аймгийн хэмжээд 2026 онд сэргээн засварласан 20 худгийг нарны эрчим хүчээр ажилладаг ус шахуургын системээр тоноглосны тав нь Сүхбаатар аймагт байна.
Энэхүү шийдэл нь ашиглалтын зардлыг бууруулахын зэрэгцээ малчдын усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх давуу талтай юм.