Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий. 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өлгий сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр УГЗ Б.Ахтаны нэрэмжит Төв номын сангийн фондыг 8.6 сая төгрөгийн үнэ бүхий 329 номоор баяжууллаа.
Шинээр нэмэгдсэн номын сан хөмрөгт уншигчдын нас, сонирхол, хэрэгцээнд нийцсэн төрөл бүрийн бүтээл багтсан бөгөөд хүүхэд, залуусын ном унших сонирхлыг дэмжих, танин мэдэхүйн хүрээг тэлэх, бие даан суралцах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Ном хүлээлгэн өгөх үеэр Өлгий сумын ИТХ-ын дарга О.Ертай, ЗДТГ-ын дарга С.Жадыра, аймгийн Төв номын сангийн дарга Д.Алтынгүл, Өлгий сумын Нийгмийн бодлогын түшмэл Х.Берден нар оролцож, номын сангийн ажилтнууд болон уншигч сурагчид, иргэдэд ном гардуулжээ.
Энэхүү дэмжлэг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр иргэдийн оюуны боловсрол, соёлын хэрэгцээнд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж буйгаараа онцлог юм.