Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Вьетнамын Да Нанг хотноо U23 насны ангиллын чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын тамирчид таван медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Лувсандагва, 70 кг-д Б.Анх-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа Вьетнамд мандуулав. Тэгвэл эмэгтэйчүүүдээс 65 кг-д Н.Нархажид, 72 кг-д Э.Одгэрэл нар мөнгө, 68 кг-д Б.Одзаяа хүрэл медаль хүртсэн байна.


