Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Хүй долоон худагт ажиллалаа.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хиймэл оюунд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжинэ. Энэхүү төхөөрөмжөөр морьдын сэрвээний өндрийг 30-40 секундэд хэмжих бөгөөд хэмжих үеэр уяач морийг төхөөрөмжөөр жигд хөтлөн оруулахад өндөр хүчин чадалтай таван камер бүхий AI систем сэрвээний өндрийг автоматаар тодорхойлж, хэмжилтийн үр дүнг шууд дэлгэцээр харуулах ажээ.
Хэмжих үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон морь барианы бүсэд байршуулсан дэлгэцээр шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхээр зохион байгуулсан байна. Энэхүү ухаалаг төхөөрөмжийг ашигласнаар хэмжих үйл ажиллагааг богино хугацаанд, хүний оролцоог багасган, ил тод, шударга зохион байгуулах боломж бүрдэх аж.
Шаардлага хангаагүй морьдыг тухайн хэсэгт уяж үлдээх бөгөөд шаардлага хангасан морьд дараагийн шатны бүртгэл, хяналтын ажиллагаанд шилжин оролцоно.



